Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Худалдан авалт

Ходоодны дуран худалдан авах тендер

2022-12-09

     Улс орон даяар хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг”-ийн 31-ээс дээш насны багцуудад хамаарагдаж буй ходоодны дурангийн үзлэгт шаардлагатай ходоодны дуранг 205,000,000 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарлаж, 08 дугаар сарын 22-ны өдөр нээхэд 3 компани тендерийн материал ирүүлсэн байсан.
      Ажлын хэсгийн тендерийн материалуудыг үнэлэхэд 1 компаний материал дутуу байсан өгөөд үлдсэн 2 компаний техникийн тодорхойлолт Ходоодны дуран худалдах аван тендерийн техникийн тодорхойлолтыг шаардлага хангахгүй байсан учраас тендерийн үнэлгээ хороо бүх тендерээс татгалзаж дахин зарлахаар болсон. Тендерийн ажлын хэсэг нь тендерийг 205,000,000 сая төгрөгт дахин зарлахад тавьсан шаардлагаас бага үзүүлэлттэй тоног төхөөрөмжийг санал болгох боломжтой гэж үзэн үнийн судалгааг дахин явуулж, төсөвт өртгийг нэмэх арга замыг судлахаар болсон. Үүний үр дүнд төсөвт өртгийг 350,000,000 сая болгон, техникийн тодорхойлолтыг улам сайжруулан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын аргаар дахин зарласан. 11 дүгээр сарын 25-ны өдөр тендерийг нээхэд 1 компани 329,211,429 төгрөгний санал ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо тендерийн материал, техникийн тодорхойлолтыг үнэлэхэд шаардлагад нийцэж байсан тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэн гэрээ байгуулахаар болсон.

7711-1555