Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Худалдан авалт

Эмнэлгийн тоног төхөөрөмж (автоклав) худалдан авах тендер

2022-04-18

    “Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” нь 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөн дээр тусгагдсан 41,000,000 төгрөгний төсөвт өртөгөөр халдвар, ариутгалын автоклав худалдан авах тендерийг 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдөр www.tender.gov.mn цахим худалдан авах ажиллагааны сайтан дээр харьцуулалтын аргаар олон нийтэд зарласан. 
    2022 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 12:30 цагт хуулийн хугацааны дагуу тендерийг нээхэд дөрвөн компани үнийн санал, бичиг баримтаа илгээсэн байсан.
    Ажлын хэсэг илгээсэн тендерийн материалууд, техникийн тодорхойлолттой танилцан, үнэлгээ хийхэд 1 компаний тендерийн материал шаардлага хангаагүй байсан бөгөөд үлдсэн 3 компаний тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.5 заалтын дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг ирүүлсэн Ариун мед трейд компанитай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. 

7711-1555