2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “НЯРАЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ” чанарын өдөрлөг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “УЯН СЭТГЭЛ “ Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагдсан.
Тус өдөрлөгт "Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг"-ийн чанарын менежер, хүүхдийн ахлан зэргийн эмч Б.Түвшиндэлгэр, нярайн эмч Ё. Бат-Өлзий нар оролцож “НЯРАЙН АСАРГАА СУВИЛГАА, НЯРАЙН ШАРЛАЛТ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” чиглэлээр сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Цаашид эх барих болон эмэгтэйчүүд чиглэлээр үе шаттай сургалтыг хийж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа билээ.