Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Нярайн тасгийн танилцуулга

2026-04-06
✅Нийслэлийн Амгалан Амаржих газрын Нярайн тасаг нь 33 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр нярайд чанартай, аюулгүй, иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Бид төрөх өрөөний сэхээн амьдруулах тусламж, нярайн эрчимт эмчилгээ, эрүүл нярай, эмгэг нярай, хүлээн авах болон амбулаторийн үйлчилгээ гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
👉 Нярайн скрининг шинжилгээг (зүрхний, түнхний, зулайн эхо, сонсгол, нүдний) тогтмол хийж байна.
👉 Тархи хөргөх эмчилгээ, азотын исэл эмчилгээ, тархины цахилгаан бичлэг зэргийг эмчилгээ оношилгоондоо нэвтрүүлээд байна.
👉 Дутуу болон бага жинтэй төрсөн нярайд Имж эх асаргааг гэр бүлийн оролцоотойгоор хэрэгжүүлж, нярайн эдгэрэл болон эцэг эх ар гэрийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна.
👉 Нярай хүүхэд бүрийг эхийн сүүгээр хооллох нөхцөлийг бүрдүүлэхээр ЭХИЙН СҮҮНИЙ НӨӨЦИЙН БАНК байгуулахаар ажиллаж байна.
🙌Бидний эрхэм зорилго: Нярай бүрийг эрүүл бойжуулж, эндэгдлийг бууруулах.
~Эх үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа~
https://www.facebook.com/reel/4380885352056964
7711-1555