Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

📌 СУВИЛАХУЙН СУВИЛГААНЫ ТҮҮХ ХӨТЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ

2026-03-11
2026 оны 3 сарын 10-нд ЭМЯ, НЭМГ-ын харьяа байгууллагын сувилахуйн түүх хөтлөлтийг сайжруулах ажлын хүрээнд “Сувилахуйн сувилгааны түүх хөтлөлтийг сайжруулах арга зүй ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг УНТЭ-ийн СУ-ы магистр, сувилагч мэргэшлийн зөвлөх зэрэгтэй, сувилахуйн арга зүйч П. Наранцэцэг хийж нийт 38 эх баригч, сувилагч нар хамрагдлаа.
Сувилахуйн тусламж үйлчилгээнд хүн төвтэй сувилахуйн тусламжийн дагуу онолын мэдлэг олгож, сувилгааны түүхийн үнэлгээний дагуу гарсан асуудал болон Амаржих газрын үйл ажиллагаанд дүйцэхүйц жишиг түүхийн албан бус загвар, сувилгааны түүхийн ЭМД-ын буцаалтын тохиолдлуудыг танилцуулж, эх баригч сувилагч нарын сувилгааны түүх хөтлөлтийн мэдлэгийг тэлсэн, үр өгөөжтэй сургалт боллоо.
~Эх үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555