Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай”

2026-02-13
Нийслэлийн Амгалан амаржих газар нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” аяны хүрээнд Сар шинийн баярыг угтан 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгууллагын гадна орчны цэвэрлэгээг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд алба, тасгийн нийт 90 эмч, эмнэлгийн мэргэжилтэн идэвхтэй оролцож эмнэлгийн орчны цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгааг арилган, хог хаягдлыг түүж, явган хүний зам, талбайг цэвэрлэн орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, тохижилтыг ханган ажиллалаа.
~Эх, үрсийн амар Амгалангийн төлөө Хамтдаа~
7711-1555