Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

"НЯРАЙН СУВИЛАХУЙ" төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалт амжилттай зохион байгуулагдлаа...

2026-01-30
Нийслэлийн Амгалан амаржих газар нь 2018 оноос сургалт эрхлэх байгууллага болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн дээшлүүлэх болон төрөлжсөн мэргэжлийн сургалтыг амжилттай явуулсаар ирсэн билээ.
Тус эмнэлэг нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "НЯРАЙН СУВИЛАХУЙ" төрөлжсөн мэргэшлийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж нийтдээ 17 мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн байна. Намрын элсэлтээр 4 сувилагч хамрагдан явцын тайлан, шалгалтаа амжилттай өгч төгслөө.
Амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө баяр хүргэе 
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555