Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

МАНАЙ ЛАБОРАТОРИ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА...

2026-01-27
Монгол улсын хэмжээнд 400 гаруй эрүүл мэндийн лаборатори үйл ажиллагаа явуулдгаас 37 лаборатори итгэмжлэгдсэн ба үүнээс 24 лаборатори нь шинэчлэгдсэн стандартад шилжсэн байна.
Тус амаржих газрын нэгдсэн лаборатори нь 2019 оноос хойш тасралтгүй олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, лабораторийн шинжилгээний чанар, үнэн зөв, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.
Манай лаборатори нь "Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхад тавигдах шаардлага MNS ISO 15189:2024 шинэчлэгдсэн стандартыг хангаж, нян судлалын чиглэлээр хүрээгээ өргөтгөн, итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа.
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555