Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🏀🏐🏓🎯♟

2024-03-18
“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын харьяа 38-н байгууллагын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг биеийн тамир, спортын үйл ажиллагаа энэ жил 2024.03.14-03.17-ны өдрийн хооронд спортын 7 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
Амгалан амаржих газрын баг тамирчид:
Волейболын эмэгтэй төрөлд 1-р байр /Б.Тунгалагтуяа-Эх баригч/ тэмцээний шилдэг тоглогчоор
Волейболын эрэгтэй төрөлд 3-р байр
Сагсан бөмбөг эмэгтэй төрөлд 2-р байр
Ширээний теннис эрэгтэй төрөлд 1-р байр /М.Мөнхболд- Хангамж үйлчилгээ, аж ахуйн албаны дарга/
Шатрын эрэгтэй төрөлд 3-р байр /Ц.Чинбат- Эх барих, эмэгтэйчүүдийн эмч/
тус тус амжилт үзүүлж, багийн нийлбэр дүнгээр “ДЭД БАЙР” эзэллээ.
Тэмцээний 7 төрөлд 4 өдрийн турш идэвх зүтгэл гарган амжилттай оролцсон баг тамирчддаа байгууллагын Захирал Ц.Батболд болон захирлын зөвлөлийн гишүүд баяр хүргэж, ажлын их амжилтыг хүслээ.
7711-1555