Эхлэл хуудас
Facebook хуудас

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

ТАНИЛЦУУЛГА

“Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны алба” нь 2018 оноос “Сургалтын алба” нэртэйгээр байгуулагдаж 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн захирлын Б/46 тоот тушаалаар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх, орчин үеийн нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, сүүлийн үеийн оношилгоо эмчилгээ, технологийн мэдээллээр хангах, чадварлаг хүний нөөцийг бий болгох зорилгоор дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

АЛБАНЫ БҮТЭЦ

•  Сургалтын албаны дарга-1
•  Сургалтын менежер-1
•  Нийгмийн эрүүл мэндийн ажилтан-1
•  Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан-1
•  Сургалтын арга зүйч-1

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

•  Төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт /үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх/
•  Эрдэм шинжилгээ, судалгаа
• Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, тушаал шийдвэрийн биелэлтийг  хангуулж, хяналт тавьж ажиллах
• Тусламж үйлчилгээнд нэвтрүүдэхүйц оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийн чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулах
• Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг хянаж ажиллах 
•  Гадаад, дотоод хамтын ажиллагаа
•  Номын сангийн үйл ажиллагаа
•  Олон нийтийн мэдээлэл харилцаа, нийгмийн сүлжээ

7711-1555