Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

"ЭРДЭНИЙН ЧАГНУУР"-ЫН АНХНЫ ЭЗЭД ТОДОРЛОО

2023-05-09
МЭМАҮЭ-ийн холбооноос анх удаа санаачлан зохион байгуулж буй Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах "ЭРДЭНИЙН ЧАГНУУР" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023.05.09-ний өдөр Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан амжилттай зохион байгуулагдлаа.
"ЭРДЭНИЙН ЧАГНУУР"-ын анхны эздэд 13 төрлийн номинациар 80 гаруй сувилагч, мэргэжилтнүүд нэр дэвшсэнээс "ХҮҮХЭД, НЯРАЙ, ЭХ ХҮҮХДИЙН СУВИЛАХУЙ" төрөлд "ЭРДЭНИЙН ЧАГНУУР" цомын эзнээр Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн тасгийн нярайн сувилагч Дашбямбын Лхагвадулам шалгарлаа. 
ААГТМЭ-ийн захирал Ц.Батболд шагнал авсан шилдэг сувилагчдаа баяр хүргэж хүлээн авч уулзлаа.
Шилдэг сувилагч, мэргэжилтнүүддээ баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
7711-1555