Эхлэл хуудас
Facebook хуудас

СУВИЛАХУЙН АЛБА

Сувилахуйн алба нь 2005 онд байгуулагдаж, сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, сувилахуйн гардан үйлдлийн стандарт удирдамжийн хэрэгжилт, хүний нөөцийг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлж сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх ажлуудыг байгууллагын үндсэн зорилго, зорилттой уялдуулан мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА:

 Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний салбарт сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эх баригч, сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, инновацийн манлайлагч, хөгжилд   тэргүүлэгч   байна.

 ЭРХЭМ ЗОРИЛГО:

 Сувилахуйн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлж, орчин үеийн ололтуудыг нотолгоонд суурилсан судалгаатай хослуулж, сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх

 ҮНЭТ ЗҮЙЛ

  • Мэргэшсэн, ур чадвартай, ёс зүй харилцаа хандлагатай эх баригч, сувилагч тусгай мэргэжилтэн
  • Үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэл ханамж

 

 

Сувилахуйн алба нь  -  115 эх баригч, сувилагч, тусгай мэргэжилтэнтэй.

Үүнээс:

  • Сувилахуйн албаны дарга - 1
  • Сувилахуйн арга зүйч   - 1
  • Ахлах эх баригч, сувилагч - 7
  • Эх баригч    - 52
  • Сувилагч / туслах сувилагч/  - 43
  • Лаборторийн техникч  - 6
  • Ариутгагч - 5
  • Сувилахуйн албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлж ажиллах
  • Сувилахуйн гардан үйлдлийн стандарт удирдамжийн хэрэгжилтийг баримталж, сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхэд мэргэжлийн арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах
  • Хүний нөөцийг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлж эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээг мөрдүүлэх,
  • Тусламж үйлчилгээнд оношлогоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр орчин үеийн ололтуудыг нотолгоонд суурилсан судалгааны ажил хийж, үр дүнг үндэслэн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулахад оролцох, хянах, үр дүнг тооцох
  • Эх баригч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнийг ажлын байран дээр сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах

7711-1555