Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХҮҮХЭД ХАРАХ, ТОГЛОХ ӨРӨӨГ ТОХИЖУУЛЛАА

2024-02-19
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь хүүхэд, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэн хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхийн хайр халамж, хүүхдээ асран халамжлах үүргийг дэмжин хүүхдэд ээлтэй орчин, нөхцлийг бий болгон ажиллаж байна.
Ажлын байран дээр түр хугацаагаар хүүхдүүдээ байлгах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аав ээжийгээ хүлээнгээ хичээл, даалгавраа хийх, танин мэдэхүйн тоглоомуудаар тоглох, амрах боломжтой хүүхдийн өрөөг тохижуулж, үе шаттайгаар тухтай орчинг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.
Энэ хүрээнд Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн хамт олон Мөнгөн тавилга ХХК-ий дэмжлэгтэйгээр ажилчид болон үйлчлүүлэгчдийн хүүхдүүдэд зориулсан өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилласан Mungun Tavilga LLC -ийн удирдлага хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье
7711-1555