Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНД НЭГДЭЖ ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-17

Нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нэгдэж, арга хэмжээнүүд үе шаттай зохиогдсоор байна.

Энэ хүрээнд Сувилахуйн албанаас Олон Улсын эх баригч, сувилагчдийн өдрийг угтан нийт эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан явган аяллыг 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Явган аялалд 50 гаруй эмнэлгийн ажилчид оролцож 7 км алхалтаар Богд уулын Дугуй цагаан оргилд гарч эрүүл идэвхтэй амьдрал, дасгал хөдөлгөөн, явган алхалтын ач холбогдлыг сурталчилж, эрүүл агаарт алхах, байгальд ээлтэй идэвхтэй амьдралын хэв маягт суралцах талаар уриаллаа.

7711-1555