Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2022-06-03

Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ) нь зөвхөн эх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудал бус тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний цогц үйл ажиллагаа байдаг.

ОХУ-ын Улсын Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Уг төслийг нийслэлээс #АмгаланАмаржихГазар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгаас Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Замын-Үүд, Дорноговь аймгууд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Өнөөдөр ЭМЯ-д төсөл хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудад эх, нярай, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо.

Мөн төсөлд оролцож буй аймгуудын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга, мэргэжилтнүүд "Амгалан Амаржих Газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан туршлага солилцож, төсөл хэрэгжих хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

7711-1555