Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГООГ ХИЙЖ БАЙНА.

2022-10-06
310536048_163818539584590_5086390270076464536_n.jpg
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.5-д “Иргэн бүрийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоог зохион байгуулж эхэлсэн.
310452031_163818669584577_4516390761169239236_n.jpg
#АмгаланАмаржихГазарТөрөлжсөнМэргэшлийнЭмнэлэг нь 2022.05.01-ний өдөр Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулж, 12 кабинетаар рентген, хэвлий, хөх, бамбайн хэт авиа, эмэгтэйчүүд ба лабораторийн оношилгоо зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээ оношилгоог 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар БЗД-ийн 3095 иргэд үзүүлсэн байна.
310333922_163818749584569_2433062000554392865_n.jpg
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ оношилгооны цар хүрээг нэмэгдүүлж, хөдөө орон нутагт тэгш, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ суманд 314 иргэнд зөвлөгөө өгч, үзлэг оношилгоог хийсэн бол 2022.10.05-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумуудад #АмгаланАмаржихГазарТөрөлжсөнМэргэшлийнЭмнэлгийн эмч нарын баг #ХавдарСудлалынҮндэснийТөвийн бүрэн тоноглогдсон үзлэгийн автобусны дэмжлэгтэйгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгоо хийж байна. Энэ удаагийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ оношилгоо нь эх барих, нярай, хүүхдийн ту сламж үйлчилгээг давхар үзүүлж байгаа нь онцлог юм.
310553552_163818616251249_5991523001501678203_n.jpg
310554281_163818716251239_7531930653444333972_n.jpg
7711-1555