Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ШИНЭ ТӨГСӨГЧДӨД БАЙГУУЛЛАГА ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-14
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургууль, “Этүгэн”, “Энэрэл”, “Глобал удирдагч”, “Оточ манрамба” их сургуулийн төгсөх курсын 100 гаруй оюутнуудыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар байгууллагын "Хүний нөөцийн хөгжлийн бодлого 2021-2026", хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан ба эх баригч, сувилагч мэргэжил эзэмшиж буй оюутан залуустай уулзалт ярилцлага хийж, эмнэлэг танилцуулах өртөөчилсөн аялал, тасаг нэгжийн бүтэц, үйл ажиллагааг таниулсан өдөрлөг болж өндөрлөлөө.
Энэ хүрээнд ААГТМЭ-ийн Захирал Ц.Батболд төгсөгчдөд мэргэжлийн үнэ цэн, сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутан залууст дэмжлэг үзүүлэх, ажлын байрны дадлага сургалт хийх асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн бөгөөд цаашид тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн “Эх үрсийн амар амгалангийн төлөө-хамтдаа” зүтгэхийг уриалан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
7711-1555