Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

АШУҮИС-ИЙН “ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО”-НЫ НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022-12-05

ЭМЯ, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, резидент эмч нар, Анагаах Ухааны их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд 2022 оны 12 сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд ЭРЭГТЭЙ-24 баг, ЭМЭГТЭЙ-25 багийн нийт 384 тамирчид оролцсоноос "Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг"-ийн тамирчид багийн нийлбэр дүнгээр "Дэд байр" эзэллээ. 

Эмэгтэй баг- l байр, АЛТАН медаль 🥇🥇🥇

Эрэгтэй баг- lll байр, ХҮРЭЛ медаль 🥉🥉🥉 тус тус хүртэж, 

"ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ"-оор нягтлан бодогч, волейболын спортын Дэд мастер Б.АНУ шалгарлаа.

Шагналт байр эзэлсэн нийт баг тамирчид

Спортын баг хамт олноо дэмжин ажилласан байгууллагын удирдлага, багийн ерөнхий дасгалжуулагч Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, волейболын спортын мастер Ц.Батсайхан нартаа талархал илэрхийлье.

Тэмцээнд амжилттай оролцсон баг хамт олондоо баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье. 👏👏👏

7711-1555