Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ СПОРТЫН 4 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УЛСЫН АВАРГА” БАГААР ТОДОРЛОО 🏓♟🏐🏀

2023-01-31
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санаачлан 2 жил тутамд зохион байгуулдаг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нэрэмжит “Эрүүл мэндийн салбарын улсын аварга” шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд “Ган” спорт төвд болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны гишүүн эмч, ажилтнуудын төлөөлөл давхардсан тоогоор 700 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ СПОРТЫН 4 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УЛСЫН АВАРГА” БАГААР ТОДОРЛОО
Багуудыг бага онооны системээр дүгнэж нэгдсэн дүнгээр байр эзлүүлэхэд ҮЭ-ийн холбооны нэрэмжит “Эрүүл мэндийн салбарын улсын аварга” багаар “Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн ҮЭ-ийн хорооны баг тамирчид тэргүүлж Аваргын алтан цомын эзэн боллоо.
Ширээний теннис: Эрэгтэй
3-р байр М.Мөнхболд /Хангамж үйлчилгээ, аж ахуйн албаны дарга/
Шатар: Эмэгтэй
2-р байр Б.Должинжав /Эх барих, эмэгтэйчүүдийн эмч/
Волейбол: Эрэгтэй баг
3-р байр Ц.Батсайхан /Нийгмийн эрүүл мэндийн ажилтан/ ахлагчтай баг хамт олон тус тус эзэллээ.
Тэмцээний 4 төрөлд идэвхтэй оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж, ажлын их амжилтыг хүсье.
Волейбол: Эрэгтэй баг 3-р байр Ц.Батсайхан /Нийгмийн эрүүл мэнлийн ажилтан/ ахлагчтай баг
Ширээний теннис: Эрэгтэй 3-р байр М.Мөнхболд /Хангамж үйлчилгээ, аж ахуйн албаны дарга/
Шатар: Эмэгтэй 2-р байр Б.Должинжав /Эх барих, эмэгтэйчүүдийн эмч/
7711-1555