Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭХ ХҮҮХЭД-ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ 12 АЛХАМ”, “ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ БЭЛТГЭХ” СУРГАЛТУУД БОЛЛОО

2022-11-11

#АмгаланАмаржихГазарТөрөлжсөнМэргэшлийнЭмнэлэг нь “Төрөлтийн тусламжийг дэмжигч” Олон Улсын эвслийн (International Childbirth Initiative) “Эх Хүүхэд Гэр бүлд ээлтэй эмнэлэг”-ийн 12 алхамт (12 Seps to Safe and Respectful MotherBaby-Family Maternity Care) төслийг АШУҮИС, Япон улсын “Цукуба” их сургуультай хамтран хэрэгжүүлж 12 алхмын анхан шатны шалгаруулалтыг 2021.07.28-ны өдөр амжилттай нэвтрүүлж, гэрчилгээг цахимаар хүлээн авсан билээ.

Цаашид алхам бүрийг үе шаттай тасралтгүй нэвтрүүлж, эх хүүхдэд ээлтэй эмнэлэг болох зорилго тавин ажиллаж байгаа ба 2022.10.17, 18-ны өдрүүдэд Япон улсын Цукуба их сургуулийн доктор, профессор Aсако Т.К, доктор, ассистент профессор Т.Ганчимэг болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нартай хамтран

“Эх хүүхэд-Гэр бүлд ээлтэй, хүндэтгэлтэй эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх 12 алхам”-ын чиглүүлэх сургалтыг "Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлгийн" 50 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Мөн 2019 онд Доула буюу Төрөлтийн хамтрагч төслийг анх удаа амаржих газарт АШУҮИС, Япон улсын Цукуба их сургуультай хамтран амжилттай хэрэгжүүлж, төрөх тасагт ээлжийн төрөлтийн хамтрагчийг ажиллуулж эхэлсэн ба цаашид Доулаг үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй байлгах зорилгоор 12 эх баригч, туслах сувилагчийг сургалтад хамруулж, гэрчилгээг гардууллаа.

Эх Хүүхэд Гэр бүлд ээлтэй эмнэлэг

Эх Хүүхэд Гэр бүлд ээлтэй эмнэлэг

Эх Хүүхэд Гэр бүлд ээлтэй эмнэлэг

7711-1555