Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН “GANGNAM WOMEN’S HOSPITAL” ЭМНЭЛГИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРТАЙ ХАМТАРСАН МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

2023-07-28
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч нар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын “Gangnam Women’s Hospital” эмнэлгийн эмч нарын багтай хамтран эмэгтэйчүүдийн эмгэг судлалын практикт өргөн тохиолддог шээс задгайрлын эмгэгийн үед TOT тор ашиглан давсаг сойх “Advanced TOT operation of SUI” мэс заслыг 8 үйлчлүүлэгчид үр дүн сайтай, зовуурь багатай, эдгэрэлт түргэн аргаар хийж, туршлага солилцон ажиллаа.
Мэс засалд Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг, Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар, “Gangnam Women’s Hospital” эмнэлгээс Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Sung Young Mo, Мэдээгүйжүүлгийн эмч Oh Yong Sok, Мэдээгүйжүүлгийн сувилагч Kang Ha Neul нар оролцлоо. 
7711-1555