Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

"СУДЛААЧ АМГАЛАНЧУУД-2022" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2022-12-14

Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийн сацуу үйл ажиллагаандаа үнэлгээ өгөх, оношилгоо эмчилгээний олон аргуудыг харьцуулан судалж байгууллагын инновацийн тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

"СУДЛААЧ АМГАЛАНЧУУД-2022" эрдэм шинжилгээний бага хурлын эмч нарын салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

  • Тэргүүн байр - Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Я.УДВАЛ нарын "КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ТОГТОЛЦООНД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТ",
  • Дэд байр - АУ-ны магистр, Эх барих, эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч П.СЭРГЭЛЭН нарын "ӨНДГӨВЧНИЙ ХАВДРЫН ОНОШИЛГООНД IOTA ЗАГВАРЫГ ГИСТОЛОГИ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНТЭЙ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ",
  • Гуравдугаар байр - АУ-ны магистр, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ц.ОДОНЗУЛ нарын "АМАРЖИХ ГАЗАР АЖИЛЛАГСДЫН ШҮЛСЭН ДЭХ АЛЬФА АМИЛАЗА БА СТРЕСС ХООРОНДЫН ХАМААРАЛ" сэдэвт судалгааны ажлууд,

Тэргүүн байр- Я.Удвал нар, Гуравдугаар байр- Ц.Одонзул нарын судалгааны багт баяр хүргэе

Дэд байр- П.Сэргэлэн нарын судалгааны багт баяр хүргэе

Сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

  • Тэргүүн байр - Нярайн сувилагч Д.БУЛГАН нарын "ФОТО ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН БА ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАЙДЛЫГ СУДЛАХ НЬ",
  • Дэд байр – СУ-ны магистр, Эх баригч Ц.БОЛОРЧИМЭГ нарын "ТӨРӨХИЙН ӨМНӨХ ЭХЧҮҮДИЙН НЯРАЙН АСАРГАА СУВИЛГААНЫ ТАЛААРХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ СУДЛАХ НЬ" сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа.

Тэргүүн байр- Д.Булган нарын судалгааны багт баяр хүргэе

Дэд байр- Ц.Болорчимэг нарын судалгааны багт баяр хүргэе

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлцүүлсэн нийт судалгааны баг хамт олонд баяр хүргэж ажилд нь өндөр амжилт хүсье!

7711-1555