Эхлэл хуудас
Facebook хуудас

НЯРАЙН ТАСАГ

Амгалан амаржих газрын даргын 2023 оны В/01 тоот тушаалын дагуу нярайн эмч -12,  ахлах сувилагч -1, дархлаажуулалтын сувилагч -1, нярайн сувилагч - 17,   үйлчлэгч - 4, нийт 33 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нярайн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллахаас 2023 эхний хагас жилд нярайн эмч 8,  ахлах сувилагч -1, дархлаажуулалтын сувилагч-1, нярайн сувилагч 13 буюу 3-н ээлжээр, туслах сувилагч 1, асрагч 4-н ээлж,  ажиллаж нийт 28 мэргэжилтэн ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн эмч мэргэжилтнүүд дотор АУ-ы доктор 1, Ау-ы магистр 4, Зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч 1, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч 3, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 2, ахлах зэрэгтэй сувилагч 4 гэх мэтээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй билээ.

Мэргэшсэн чадварлаг, хариуцлагатай, ёс зүйтэй эмч нарт түшиглэн, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, нярайн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй орчинд, тэгш хүртээмжтэй, стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна.

Нярайн тасаг нь дөнгөж төрсөн нярай бүрд НЭҮНШТ-ийг шуурхай зөв үзүүлэхээс гадна, тээлтийн 32-37 долоо хоног хугацаанд төрсөн дутуу нярай, хүндэвтэр ба хүнд эмгэгтэй гүйцэт нярайг эрчимт эмчилгээний хэсэгт хүлээн авч эмчилгээ сувилгааны тусламж үзүүлдэг.

7711-1555