Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлгийн захиргаа болон Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос “Гар урлал-Миний хобби” сэдэвт уралдааныг зохион байгууллаа.

2022-11-11
🔵 Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн  захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан эмч, эмнэлгийн ажиллагсдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бүтээлч санаачилга, сонирхол хоббиг нь дэмжих зорилгоор "Гар урлал-Миний хобби" сэдэвт уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 9 бүтээл оролцсоноос Тэргүүн байрыг төрөх, төрсний дараах тасгийн эх баригч Б.Тунгалагтуяа, Дэд байрыг төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Н.Мөнхцэцэг, Гурав дугаар байрыг лаборант Б.Үүрийнтуяа, Тусгай байрыг даатгалын бага эмч Э.Нямдолгор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Түвшин-Эрдэнэ, туслах сувилагч Б.Пүрэвдулам нар тус тус шалгарлаа.
🔵 2022.10.28-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд болох 2-р шатны шалгаруулалтанд байгууллагаа төлөөлж шилдэг бүтээлүүд оролцох юм. Уран бүсгүйчүүддээ амжилт хүсье.
Даатгалын бага эмч Э.Нямдолгор
Туслах сувилагч Б.Пүрэвдулам
Оролцогчдын бүтээлүүдтэй танилцаж буй байдал
Эх баригч Э.Сарангуа
Эсгий урлал
Оролцогчдын бүтээлийг дүгнэж буй байдал
Лаборант Б.Үүрийнтуяа
7711-1555