Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Үйл ажиллагаа

“НЯРАЙН ЭРТ ҮЕИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”, “НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТ АШИГЛАХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-17

Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилгод  2030 он гэхэд хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох зорилгыг хангах, Номхон Далайн Баруун Эргийн Бүс нутгийн “Нярайн эндэгдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө 2015-2020”-д “Төрөх үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудын 80% нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж (НЭҮНШТ)-ийг хэрэгжүүлсэн байх” зорилтыг дэвшүүлсэн. Мөн МУ-ын засгийн газрын “Эх, нярай, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр (2017-2021)”, “Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн НЭҮНШТ-ийг бэхжүүлэх, эрчимжүүлэх бодлогын хүрээнд нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэгч орон нутгийн болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. 

"НЯРАЙН ЭРТ ҮЕИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ"

Монголын Перинаталоги Нийгэмлэгийн УЗ-ын гишүүн, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы Доктор, дэд профессор Б.Баясгалантай.Монголын Перинаталоги Нийгэмлэгийн УЗ-ын гишүүн, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы Доктор, дэд профессор Б.Баясгалантай.
ААГТМЭ-ийн нярайн тасгийн эрхлэгч, АУ-ы Доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч Л.ТунгалагААГТМЭ-ийн нярайн тасгийн эрхлэгч, АУ-ы Доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч Л.Тунгалаг

"НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТ АШИГЛАХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ"

Сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Увс аймгууд, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн эмч, нярайн сувилагч, тоног төхөөрөмжийн инженер, нийт 52 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

7711-1555