Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Үйл ажиллагаа

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-09-22

ААГТМЭ-т 2022.09.21-ний өдөр Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын Хүн Амын Сан хамтран Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр “Молекул биологийн оношилгоо”-ны тоног төхөөрөмж гардуулан өгөх нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Молекул биологийн лаборатори ашиглалтанд орсноор коронавирусийн халдвараас гадна жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлж, эмчлэх МУ-ын тогтвортой хөгжлийн зорилтот хүрэх, сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг улсын хэмжээнд буруулах ач холбогдолтой. Мөн эмнэлгийн тусламжийн нэр төрөл олширч зөвхөн амаржих газар, дүүргийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд оношилгоо эмчилгээнд ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

7711-1555