Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

"ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ"

2022-03-04

2022 оны 03 сарын 02-ны өдөр Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа, н.Соёлмаа нар ААГТМЭ-ийн удирдлагуудтай уулзаж амаржих газрын дэргэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах, амаржих газрын агааржуулалтын системийн засварын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг НҮБ Хүүхдийн сангаас шийдэхээр боллоо.

Мөн амаржих газрын тусламж үйлчилгээ, цар хүрээ, нэр төрөл нэмэгдэж байгаатай холбоотой төрөх өрөөний эмч, хүүхдийн эмч нарыг чадавхижуулан сургах, сургагч багш бэлтгэх үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

2021 онд Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар Коронавирус халдварын үеийн тусламж үйлчилгээнд амьсгалын аппарат-8, унтуулгын аппарат-1, хүчилтөрөгч өтгөрүүлэгч-19, зөөврийн рентген-1, суурийн рентген аппарат-1, цусны анализатор-1, дуран угаагч-1, нярайн фото аппарат-3, яаралтай тусламжийн тэргэнцэр-2, нийт 9 нэр төрлийн, 37 ширхэг тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийгээд байна.

7711-1555