Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЭМЯ-НААС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

2022-03-09

Эрүүл Мэндийн Яамнаас 2022 оныг "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарласантай холбоотой эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж байгаа билээ.

2022.03.08-ны өдөр МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны удирдлагуудын хамт ААГТМЭ-т суурин зөөврийн рентген аппарат, эхо аппарат, унтуулгын аппарат, өвчтөний монитор зэрэг шаардлагатай 30 нэр төрлийн 153 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Цаашид эх барих нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж ажиллахыг чиглэл болголоо.

Мөн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр төрсний дараах тасгийн эхчүүдэд гарын бэлэг гардууллаа.

7711-1555