Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

"ЭМЧ БА СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"

2022-04-07

ААГТМЭ нь Япон улсын Жайка ОУ-ын байгууллагатай "ТӨВЛӨРСӨН УРГИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ”, ”ЭМЧ БА СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллаж байна.

“Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн сувилахуй, эх барихуйн мэргэжилтэн Икэмото Мэгүми ААГТМЭ-ийн удирдлагуудтай 2022.01.06-ны өдөр уулзаж төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа, эмч, эх баригч, сувилагчдын төгсөлтийн дараах сургалтыг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулах, шинээр төгссөн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлын байрны сургалтуудын талаар саналаа солилцсон билээ. 

Цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2023 онд амаржих газарт эх барих, сувилахуй, нярайн асаргаа сувилгааны чиглэлээр сайн дурын ажилтан ажиллуулах талаар Жайка ОУ-ын байгууллагын сайн дурын гишүүдийн зохицуулагч Ясуда Ацүкотой амаржих газрын удирдлагууд 2022.04.05-ны өдөр дахин уулзалт хийлээ.

Сайн дурын ажилтан нь 2 жилийн хугацаатай ажилладаг бөгөөд 2 улсын ёс заншил, соёлыг харилцан биендээ түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн туршлага солилцох, эмч, мэргэжилтнүүд ур чадвар болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нөлөө үзүүлдэг зэрэг олон давуу талууд байдаг байна.

7711-1555