Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Худалдан авалт

Таван ханатай иж бүрэн гэр худалдан авах тендер

2022-12-09

Тус эмнэлэг нь “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Чиглэл хүргүүлэх тухай” 1а/3543 дугаар албан бичгийн дагуу хамт олны хурлаар шалгарсан 5 эмнэлгийн ажилчдад Таван ханатай иж бүрэн гэрийг өгөхөөр болсон. Таван ханатай 1 гэрийг 4,800,000 сая төгрөгөөр худалдан авахаар тооцоолж нийт 24,000,000 сая төгрөгөөр харьцуулалтын аргаар худалдан авахаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан. 10 дугаар сарын 14-ны өдөр тендерийг нээхэд илгээсэн тендерийн материалууд байхгүй байсан тул тухайн өдөр тендерийг дахин зарлаж 10 дугаар сарын 21-ны өдөр нээхэд мөн адил компаниудын материал ирээгүй байсан.

Тендерийн ажлын хэсэг гэр худалддаг хувь хүн, байгууллага www.tender.gov.mn дээрх мэдээлэлийг хараагүй байх үндэслэлтэй гэж дүгнэн Нарантуул захын гэрийн худалдааны хэсэгт очин тендерт оролцохыг урин 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тендерийг дахин зарлан, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нээхэд компаниуд материал ирүүлээгүй байсан. Үнэлгээний хороо нь үнийн хувьд асуудал байхгүй гэж үзэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тендерийг дахин зарласан. Тендер нь 11 дүгээр сарын 24-ны өдөр хаагдсан бөгөөд олон нийтийн амралтын өдөр байсан тул 11 дүгээр сарын 25-ны өдөр нээхэд хоёр компани материалаа ирүүлсэн байсан. 

Хоёр компаний тендерийн материал, техникийн тодорхойлолтыг үнэлэхэд шаардлага хангаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.2.2 заалтын дагуу Дэвжих Үүд компанид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн.

7711-1555