Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГЫН ШУУРХАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

2025-04-07

Жил бүрийн 04-р сарын 07-ний өдөр “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын удирдлагын шуурхай хурал 2025 оны 04-р сарын 07-ний өдөр Нийслэлийн Амгалан амаржих газар дээр зохион байгуулагдлаа.

 Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй: “Улс,нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжийг хүлээн авахад ашиглагч байгууллагууд захиалагчийн хяналтыг  сайжруулах,  санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаа” талаар онцлон дурдав.

 2025 оны эхний 1 дүгээр улирлын  байдлаар  “Харьяа байгууллагуудын өргөдөл гомдлын шийдвэрлэлт”-ийн талаар НЭМГ-ын Захиргаа,төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир

  “УБ хотын 2040 он хүртэлх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний хүрээнд Нийслэл Улаанбаатар хот 14 хот болж бүс нутагт хуваагдахад 20 минутын хот төлөвлөлтийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн  үзүүлэх талаар  НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож

 “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний явцын талаар” НЭМГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Р.Дулмаа

 “Товлолт болон нөхөн дархлаажуулалт”-ийн явцын талаар НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга Э.Болормаа нар мэдээлэл өглөө.photo_2025-04-07_13-55-32.jpg

7711-1555