Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ДУТУУ ТЭЭЛТИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-02-26
Жил бүр 15 сая нярай буюу 10 нярай тутмын нэг нь жирэмсний тээлтийн 37 долоо хоногоос өмнө хугацаанд мэндэлж байна. Дутуу төрөлтийн 70 хувь нь төрөх үйл ажиллагаа аяндаа эхэлсэн болон тээлтийн хугацаанаас өмнө ураг орчмын шингэн урьтаж гарснаас, 30 хувь нь эх, ургийн өвчин, эмгэгээс шалтгаалж төрөлтийг шийдсэнээс дутуу төрдөг байна.
Амгалан амаржих газар нь жирэмсний тээлтийн 22-37 долоо хоног хүртэлх хугацаанд тусламж үйлчилгээг эрсдэлтэй жирэмсний эмгэг судлалын тасагт дутуу тээлтийн хэсэг үзүүлж байсан.
Өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс дутуу төрөлтөөс сэргийлэх, перинатал өвчлөл, эндэгдлийг бууруулах, дутуу тээлтийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Дутуу тээлтийн тасгийн үйл ажиллагааг албан ёсоор 20 ортойгоор эхлүүллээ.
МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор, эх барих эмэгтэйчүүдийн Зөвлөх зэрэгтэй эмч, амаржих газрын дарга Ц.Батболд нээж үг хэлж Сүлд чуулгын хөгжимчин н.Хаш-Эрдэнэ морин хуур тоглож, дуучин н.Номин-Эрдэнэ ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Дутуу тээлтийн тасгийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье!
~Эх, үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа~
481979997_629425286357244_5409583225480182899_n.jpg
7711-1555