Амгалан амаржих газар нь ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр, Глобаль сангийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл болох "Хүчилтөрөгчийн үйлдвэр"-ийг суурилуулах ажил хийгдэж байгаа билээ.
Өнөөдөр буюу 2024.09.20-ны өдөр Амаржих газрын дарга Ц.Батболд , Хангамж үйлчилгээ аж ахуйн албаны дарга М.Мөнхболд болон туслан гүйцэтгэгч Нью Терравокс компанийн төлөөллийн хамт "Хүчилтөрөгчийн үйлдвэр"-ийн суурилуулалтын ажлын үйл явцтай танилцлаа.
Тус үйлдвэрийг 10 сард бүрэн ашиглалтад нь оруулахаар зорин ажиллаж байна.