Мэдээлэл лавлагааны нээлттэй утас:70164401
шинэ

Мэдээ мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Амгалан амаржих газар нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйлчлэх хүрээний нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барих, эмэгтэйчүүд болон нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага мөн.

Амаржих газрын үйл ажиллагааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилсон ерөнхий эмч /дарга/ удирдаж, амаржих газрын үйл ажиллагааны үр дүнг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын өмнө бүрэн хариуцна.
Амаржих газар нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хууль тогтоомж, бусад хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар журам, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг удирдлага болгон ажиллана.
Амаржих газар нь хуулийн этгээд мөн бөгөөд тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Нийслэлийн төрийн санд харилцах данстай байна.
Амаржих газар нь ажиллах дүрэмтэй, албан хаагчид нь ажлын байрны тодорхойлолттой байна. Амаржих газрын дүрмийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар, ажлын байрны тодорхойлолтыг амаржих газрын ерөнхий эмч /дарга/ батална.
Амаржих газар нь үйл ажиллагаа явуулахдаа хуулийг дээдлэн хүндэтгэх, хараат бус байх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зарчмыг баримтлан ажиллана.
Амаржих газар нь дотоод журамтай байна. Дотоод журмыг амаржих газрын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, биелэлтэнд амаржих газрын ерөнхий эмч /дарга/ болон тасаг, нэгжүүдийн эрхлэгч, албадуудын дарга нь хяналт тавьж ажиллана.

2017-07-17

Санал, гомдол, талархал

Тусламж

Талархал